Засгийн газар ээлжит бусаар хуралдав
2019/04/12

Засгийн газрын ээлжит бусаар хуралдлаа. Хуралдаанаар Монголын багш нарын VII их хурал болж байгаатай холбоотойгоор багш нарын хөгжлийг дэмжих асуудлуудыг шийдвэрлэх тогтоол гаргахаар хэлэлцэж байна.

Монголын багш нарын VII их хурал Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилсэн. Энэ их хурлаар багшийн хөгжлийн асуудлаас гадна ажлын ачаалал, цалин хөлсний асуудлыг хэлэлцэж буй юм. Их хурлын эхний өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх багш нарт хандаж хэлсэн үгэндээ "Боловсролын салбарт ажиллагсдын эрүүл мэнд, нийгмийн баталгааг хангах, цалин, хөлсийг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай арга хэмжээг авах болно" гэдгийг онцолсон. Засгийн газрын тэргүүн хэлсэн үгээ ажил хэрэг болгохоор Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулж буй бололтой.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404