12 настай Ц.Анударь Азийн аварга болов
2019/04/11

Шри Ланк улсын Калутар хотод болсон тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын өсвөрийн шатарчид өндөр амжилтыг үзүүлсэн тэрээр Монголын багаас охидын 12 насанд Ц.Анударь есөн өргийн тоглолтоос долоон хожил, хоёр тэнцээ хийж 8,0 оноогоор тивийн аварга боллоо. Энэ ангилалд Вьетнам, Казахстаны шатарчид мөнгө, хүрэл медаль хүртсэн бол Г.Халиунаа шагналт дөрөвдүгээр байрыг эзэлжээ. Нийт 12 орны 55 шатарчин өрсөлдсөн байна.

Хөвгүүдийн 12 насанд Л.Очирбат дөрвөн хожил, таван тэнцээ хийж 6,5 оноогоор хүрэл медаль хүртжээ. Энэ ангилалд нийт 57 шатарчин өрсөлдөж, БНХАУ, Энэтхэгийн тамирчин алт, мөнгөн медалыг хүртсэн байна. Манай бусад шатарчид рапид, блиц төрөлд амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медалийг хүртжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404