Ардын болон Гавьяат багш цол хүртээв
2019/04/11

Монголын багш нарын VII их хурал Төрийн ордонд болж байна. Их хурлын нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн  зарлигаар зарим багшид Монгол Улсын төрийн дээд шагнал Ардын болон Гавьяат багш цол хүртээж байгааг зарлан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулаа.

Монгол Улсын Ардын багш цолоор:

“…Монгол Улсад орчин цагийн боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллага бүрэлдэн тогтсоны 95 жилийн ойг тохиолдуулан, ерөнхий боловсролын зөв төлөвлөлт, оновчтой шийдлүүдийг санаачлан хэрэгжүүлэхэд оруулсан өндөр хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Боловсролын их сургуулийн Багшийн сургуулийн зөвлөх багш Гончигийн Лхаахүүд Монгол Улсын Ардын багш цол хүртээв”.

Мөн эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан:

  • Нийслэлийн Тусгай боловсролын 55 дугаар сургуулийн багш Чулуунбаатарын Ганбилэг,
  • Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш Галсаагийн Гүндэгмаа,
  • Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн ахмад багш Пэрэнлэйн Дулмаа
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн ахмад багш Гончигийн Дуламжав,
  • Мэргэжлийн боловсролын сургалтын үндэсний арга зүйн төвийн захирал Сэнгээгийн Цээпил,
  • Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүмүүн цогцолбор сургуулийн багш Магсарын Шагдарсүрэн,
  • ШУТИС-ийн Мэдээлэл, холбоо технологийн сургуулийн багш Алтангэрэлийн Эрдэнэбаатар нарт Монгол Улсын гавьяат цол хүртээлээ.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар:

Засгийн газраас Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухааны салбарын бодлого, үйл ажиллагаа, ажиллагчдын нийгмийн асуудлыг дорвитой шийдвэрлэх бодлогоо зарлах, хэрэгжүүлэхийг шаардаж, боломжтой бүхий л талаар дэмжин хамтран ажиллах болно.

Бүх түвшний сургалтын байгууллагуудаас сургалтаа иргэдэд чанартай амьдрахад шаардагдах цогц чадамжуудыг эзэмшүүлэх, хариуцлагатай иргэдийг төлөвшүүлэхэд чиглүүлж, сургалтын орчин, агуулга, арга зүйдээ ахиц дэвшил гаргахыг мөн шаардаж, хамтран ажиллах болно.

Багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхнээс хүүхэд, залуусыг хүнлэг ёс суртахуунтай, эх оронч үндэсний үзэлтэй, өргөн мэдлэгтэй, эрүүл чийрэг, бүтээлч иргэн болгож төлөвшүүлэхэд сэтгэл зүрхээ зориулан ажиллахыг хүсэж, уриалан, хамтран ажиллах болно" гэлээ.

 

Эх сурвалж: PRESIDENT.MN

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404