Т.Ариунаа Европын орнуудаар аялан тоглолт хийнэ
2019/04/11

Монгол Улсын гавьяат жүжигчин, поп дива дуучин Т.Ариунаа Европын орноор аялан тоглолт хийхээр болжээ. Тодруулбал энэ сарын 20-нд Швейцарь Улсын Женев хотоос эхлэх түүний аялан тоглолт Герман, Бельги, Франц, Чех, Австри, Швед, Англи, Турк, Ирланд зэрэг орнуудаар үргэлжлэх юм байна. Тэрээр хамгийн сүүлд “Чамдаа уусна” хэмээх дууг жүжигчин Т.Бархүүтэй хослон дуулсан нь олны анхаарлыг татсан. Энэ уран бүтээл нь түүний удахгүй өлгийдөн авах “Тэнгэр шиг бай” долоо дахь цомогт багтсан уран бүтээлийн нэг аж.

Т.Ариунаа 2017 онд 21 жилийн өмнө сонсогчдыг байлдан дагуулсан “Утасны чинь дугаар” дуугаа шинэчлэн дуулж, “Cosmic Ariunaa” цомгоо фенүүддээ танилцуулсан билээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404