Хотын орлогч П.Баярхүүг чөлөөлжээ
2019/04/11

Хотын дарга С.Амарсайхан бүтцийн өөрчлөлт хийж,  нийслэлийн хоёр орлогч, төлөөлөгчийг шинээр томилсон байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор Жанцангийн Батбаясгаланг, Хүний хөгжил нийгмийн бодлого хариуцсан орлогчоор Шижирбаатарын Анхмааг, Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Оросбаатарын Мөнгөншагайг, Инноваци технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Мягмаржавын Халиунбатыг, Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Дашнямын Мөнхжаргалыг, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар Батсүхийн Отгонсүхийг тус тус томилжээ.

Тэрээр өмнөх орлогчуудаас Энхтөр, Баярхүү нарыг чөлөөлсөн бөгөөд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү өнөөдөр ажлаа хүлээлгэж өгчээ. Тэр  өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан энэ тухай мэдээлсэн тэрээр  НИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгчийн хувиар нийслэлчүүдийнхээ санал, бодлыг цаашид хийж хэрэгжүүлэх шинэ удирдлагын багийн ажилд хүргэж ажиллана гэдгээ мэдэгджээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404