Японы сөнөөгч онгоц Номхон далайгаас олджээ
2019/04/11
Агаарын радарын дэлгэцээс алга болсон, Японы Өөрийгөө батлан хамгаалах хүчний тав дахь үеийн сөнөөгч-бөмбөгдөгч "F-35A" онгоц хойд Аомори муж орчимд Номхон далайд унасныг тус улсын Батлан хамгаалах яам нотолжээ.

“Бид ослын шалтгааныг олж тогтооно. Нисэгч одоогоор олдоогүй байгаа бөгөөд эрэх ажиллагаа үргэлжилж байна” гэж албаныхан мэдэгджээ. Нисэх онгоцны их биеийн хэд хэдэн хэсэг ослын газраас олдсон байна. Ослын шалтгааныг тодруулах хүртэл “F-35A” нисэх онгоцны нислэгийг түр зогсоох үүргийг өгчээ. Одоогийн байдлаар Японы Өөрийгөө хамгаалах хүчинд ийм загварын нисэх онгоц 13 байдаг аж. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404