Инчон хотын экс дарга амиа хорложээ
2019/04/11

Өнгөрсөн Мягмар гарагийн өглөө БНСУ-ын Кёнги мужийн Ян Пён тосгоны ойролцоо Хан мөрний гүүрэн дээрээс БНСУ-ын Улсын их хурлын гишүүн, Инчон хотын дарга асан 89 настай Ан Чон Хи үсэрч амиа хорложээ. Цагдаагийн газар түүний жолоочоос байцаалт авахад тэрээр өгсөн мэдүүлэгтээ "Их хурлын гишүүн Ан Чон Хи нэгэн танилтайгаа уулзахаар явсан" хэмээсэн аж.  Мөн “Гэнэтхэн машинаа зогсоохыг шаардан зогсоож буугаад маш хурдан гүүрэн дээрээс үсэрсэн” гэсэн байна. Одоогоор түүний гэнэт амиа хорлох болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд ямар нэгэн гэрээслэл олдоогүй байгаа гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404