С.Зоригийн хэрэгтэй холбоотой шийдвэр гаргах үед санал хураах төхөөрөмж ажилласангүй
2019/04/11

УИХ хуралдаж байна. Хуралдаанаар гишүүдийн гаргасан  С.Зоригийн  хэргийг судлах Түр хороо байгуулах горимын саналыг хэлэлцсэн юм. Энэ нь хурал даргалагчийг нэлээд бухимдуулав. Гишүүд энэ хаврын чуулганаас хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, саналаа өгч байгаа. 600 сая төгрөгийн үнэ бүхий хурууны хээ уншигч төхөөрөмж санал хураалтын үеэр огт ажиллахгүй болсон бөгөөд  Тамгын газрынхан программд ачаалал үүссэн хэмээн тайлбарлаж түр хугацаанд засвар хийсэн юм. Үүссэн ачааллыг арилгаж, дахин карт уншуулахад мөн л гацав. Танхимд энэ үеэр 50 гишүүн байсан бөгөөд картад 15 гишүүний картыг л уншжээ. Хэсэг хугацааны дараа дахин санал хураалт явуулахад мөн л гацав. УИХ-ын дарга Г.Занданшатар "Ямар учиртай төхөөрөмж авсан юм. УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон огцорвол таарна" гэлээ. Чухал асуудлаар чухал шийдвэр гаргах үед төхөөрөмж ийн гацсандсэжигтэй байгааг гишүүд хэлж байв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404