6 сартай хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнийг шинжилгээнд хамруулаагүй худалдаалж байжээ
2019/04/11

Саяхан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах Монос эмийн сангийн салбарт шалгалт хийжээ. Шалгалтаар 6 сартай хүүмдэд зориулсан бүтээгдэхүүнийг мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлгүйгээр  зарж байсан байна. Франц улсад үйлдвэрлэсэн 90 гр савлагаатай 6+ сартай хүүхдэд зориулсан, 3288131540092 цувралын дугаартай Babybio нэрийн бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй байсан учраас  хүнсний бүтээгдэхүүнд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлж чадаагүй байна.  Бүтээгдэхүүнээс дээж авч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Төв лабораторийн шинжилгээнд хамруулсан гэнэ.  Одоогоор Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээний хариуг мэдээлээгүй байна. 

Нялх хүүхдэд зориулсан бүтээгдэхүүнийг нарийн шинжилгээ хийлгэлгүй шууд зарж борлуулна гэдэг бол ноцтой зөрчил.  Нүд улаан мөнгө цагаан болсон энэ цагт төрийн байгууллагын амыг харж найдаж суухаас өөр замгүй. Тиймээс мэргэжлийн хяналтын байгууллагынхан авлигаас ангид байж, ялангуяа хүнс болон эм, эмийн бүтээгдэхүүний худалдаанд онцгой анхаарах шаардлагатай бөгөөд Энэ мэт зөрчлүүдэд торгоод өнгөрөх биш үйл ажиллагааг нь тодорхой хугацаагаар хаах хүртэл арга хэмжээ авдаг баймаар байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404