Сар бүрийн 9-нд их цэвэрлэгээ зохион байгуулна
2019/04/10

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг хэв журмын зөрчил, үер усны аюул, болзошгүй осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн зам талбайн орчны аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд ‘’Бидний эрүүл мэнд аюулгүй байдал’’ аяныг зохион байгуулж байна.Тус аяны хүрээнд сар бүрийн 09-ний өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагууд болон Төрийн бус байгууллагууд нийтийн эзэмшлийн зам талбайн 50 метр хүртэлх талбайг цэвэрлэх юм.

Түүнчлэн аяны хүрээнд гэмт хэрэг, үер усны болон болзошгүй аюул ослын гарч буй шалтгаан нөхцөлийг тогтоож, урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох албаны хүмүүс цаг тухайд нь авч ажиллаж байна.

Иймд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд сар бүрийн 9-нд зохион байгуулагдах их цэвэрлэгээнд идэвхтэй оролцоно уу хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404