Талст 21 цэцэрлэгийнхэн амжилттай оролцлоо
2019/04/10

Хан уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн нэрэмжит “АВЬЯАСЛАГ БАГШ-2017” урлагийн наадам өнөөдөр зохион байгуулагдлаа.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх “Аз жаргалтай хот”, “Эко-дүүрэг”, “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд сургууль, цэцэрлэгийн залуу багш нарын ур чадвар, авьяасыг дэмжин хөгжүүлэх зорилгоор зохион байгуулагдсан уг тэмцээнд төрийн өмчийн дөрвөн цэцэрлэг, хувийн өмчийн нэг цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн арван хоёр сургууль ур ухаан, авьяас билгээ үзүүлсэн. Тус тэмцээнд Талст -21 цэцэрлэгийн авьяаслаг багачуул  хамтлаг бүжгийн болон хамтлаг дууны төрөлд амжилттай оролцлоо.   Дэлхийн багш нарын 23 жил, Монголын багш нарын 51 жилийн ойг угтан Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлангийн нэрэмжит "Авьяаслаг багш 2017” урлагийн наадам ийнхүү амжилттай зохион байгуулагдлаа. 

Авьяаслаг Талстынхандаа баяр хүргэж амжилт хүсье.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404