15 аймагт "Өсвөрийн эмч" төв ажиллаж байна
9 өдрийн өмнө

Монгол улсад өсвөр үеийнхний жирэмслэлт өндөр буюу 15-19 насны 1000 охид тутмын 40 нь төрдөг ба хүсээгүй жирэмслэлтийн уршгаар энэ насны жирэмсэн охидын 14.1 хувь үр хөндүүлж байна гэсэн судалгааг НҮБ-аас гаргажээ.

Mонголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг ТББ-аас бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн цогц боловсрол олгох үе тэнгийн сургагч багш, сайн дурынхны тусламжтайгаар өсвөр үеийнхэнд үнэн зөв, мэдээлэл өгөхийг зорин ажилладаг.

Энэ зорилгынхоо хүрээнд 15 аймгийн салбар дахь "Өсвөрийн эмч" төвөөрөө дамжуулан энэ чиглэлийн мэдээллийг олгодог юм байна. Монгол Улсад жилдээ 4000 орчим өсвөр насны охид хүүхэд төрүүлж буй бөгөөд дийлэнх нь хүсээгүй жирэмслэлт байдаг аж. Мэдээлэл дутмаг, жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийн талаарх мэдлэг ойлголт хангалтгүй байдаг тул энэ талаар охид, хөвгүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх, үе тэнгийн сургагч багш бэлтгэх ажлыг Mонголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс зохион байгуулж байна.

Аймгууд дахь “Өсвөрийн эмч” төвтэй харилцах утасны жагсаалтыг хүргэе.

1. Архангай, Хашаат сум дахь Өсвөрийн эмч төв, 99716015
2. Баян-Өлгий, Өлгий хот, Өсвөрийн эмч төв, 99422454
3. Дорнод, Чойбалсан хот, Өсвөрийн эмч төв, 99961463
4. Сүхбаатар, Баруун урт хот, Өсвөрийн эмч төв, 99518268
5. Дорноговь, Сайншанд хот, Өсвөрийн эмч төв, 96008130
6. Төв, Зуунмод хот Өсвөрийн эмч төв, 94114249
7. Өмнөговь, Даланзадгад хот, Өсвөрийн эмч төв, 89981569
8. Өвөрхангай, Арвайхээр хот, Өсвөрийн эмч төв, 95321666
9. Улаанбаатар хот Залуучуудын зөвлөл, 99119323
10. Дархан-Уул, Дархан хот Залуучуудын зөвлөл, 95736677
11. Булган, Сайхан сум, Өсвөрийн эмч төв, 99723114
12.Сэлэнгэ, Сүхбаатар хот, Өсвөрийн эмч төв, 99176495
13. Орхон аймаг, Эрдэнэ хот, Өсвөрийн эмч төв, 99256128
14. Увс, Улаангом хот, Өсвөрийн эмч төв, 96338022
15. Баянхонгор, Хонгор сум, зохицуулагч, 80085299

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404