Бага насны охиддоо анхаарал, хараа хяналттай байхыбг сэрэмжлүүлж байна
2019/04/10

Сүүлийн нэг сар охид эмэгтэйчүүдийг хүчиндэж бэлгийн дур хүслээ хангасан, хүчиндэхийг завдсан гэх мэдээлэл өдөр бүр ирэх болсон тухай цагдаагийн байгууллагаас мэдээлж сэрэмжлүүллээ.

Энэ сарын 5-ны өдөр гэрийнхээ гаднах дэлгүүр лүү орохоор явсан 13 настай охиныг үл таних этгээд машиндаа хүчээр суулгаж хүчиндэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал,тухайн өдөр 13:50 цагт Баянгол дүүргийн нутагт байрлах нэгэн байрны гадна зогсож байсан улсын дугааргүй, марк үл танигдах шаргал өнгийн автомашинд сууж байсан 30 орчим насны этгээд гэрээсээ гараад дэлгүүр лүү явж байсан 13 настай охины биед ёс бусаар халдсан байна.  Тус этгээд нь гэрээсээ гараад явж байсан охиныг машиныхаа цонхоор “Ах нь юм асуух гэсэн юм. Ахын дүү хүрээд ирээч” хэмээн дуудаж улмаар машинд нь ойртож ирмэгц хүч хэрэглэн суулгасан аж. Охиныг машиндаа хүчээр суулгаж зодож, хүрэх ёсгүй газарт хүрч, хүчиндэхийг завдсан. Энэ үеэр байрны гадна явж байсан залуу охины аавд хэл дуулгаснаар цагдаагийн байгууллагад ханджээ. Ёс бусаар авирлаж бага насны охиныг хүчиндэхийг завдсан этгээдийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст саатуулан шалгаж байна.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эцэг эхчүүд та бүхэн бага насны охидыг оройн цагаар ганцааранг нь онцын шаардлагагүй үед гаргахгүй байх, заавал хараа хяналттай гаргаж байх, үл таних этгээдтэй ярихгүй байхыг тогтмол анхааруулах зэргээр хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж өөрийн охидыг бусдын гарт зэрэмдэглүүлэхгүй байх тал дээр анхаарал болгоомжтой байж тогтмол урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна. Мөн охид эмэгтэйчүүд та бүхэн орой үдэш цагаар хүний хөл цөөн, камерийн хяналтгүй газраар ганцаараа явахгүй байх, такси унаанд суухдаа улсын дугаарыг нь харж бусдад мэдээлж байх зэргээр өөрийн аюулгүй байдлыг хангаж байхыг анхааруулж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404