Түрээсийн орон сууцаа өмчлөх боломжтой боллоо
2019/04/10

Засгийн газраас Түрээсийн орон сууцыг олгох журмыг баталлаа. Иргэдийн зүгээс түрээсийн байраа өмчлөх санал олноороо их ирдэг учраас журамд өмчлөх асуудлыг тусгажээ. Журамд  түрээсийн орон сууцанд байгаа иргэд байрны төлбөрийн 30 хувийг төлсний дараа ипотекийн зээлд хамруулах замаар өмчилж болохоор заажээ. Мөн төлбөрийн чадвартай иргэд таван жилийн хугацаанд сар бүр тодорхой хэмжээний төлбөр төлөөд өмчилж авах болох заалтууд орсон байна.

Энэ журам батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд өнөөдрийг хүртэлх түрээсийг оролцуулахгүйгээр шинэ гэрээ байгуулж, гэрээний дагуу үргэлжлэх юм байна. Энэхүү журам нь зөвхөн түрээсийн байранд амьдарч байгаа иргэдэд хамааралтай юм байна. “Буянт Ухаа-1,2” орон сууцанд 1512 айл амьдардаг юм байна. Цаашид түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх боломжгүй бөгөөд гадаадын зээл, тусламжаар барих асуудлыг судалж байгаа юм байна. Мөн дэнжийн мянгад 1000 орчим айлын орон сууцыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих асуудлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа аж.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404