1000 жилийн өмнөх Түрэг бичээсийг тайлж уншжээ
2019/04/10

Монгол Улсын нутаг дэвсгэрээс нийт 70 гаруй их, бага хадны бичээсүүд илэрсэн байдаг. Гэтэл уг бичээсүүдийг бүхэлд нь манай эрний VI-VIII зууны үед өнөөгийн Монгол Улсын нутагт байсан Түрэгийн түүхэнд хамааруулан авч үздэг юм. Тэгвэл энэхүү бичээсүүдийг монголчууд өөрсдөө тайлж, уншиж чаддаг болсон байна.

1,000 жилийн өмнөх Түрэг бичээсийг тайлж уншсан талаар Sergelen international expedition” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. “Манай улсын нутаг дэвсгэрээс олдсон томоохон бичгийн дурсгалууд нь Түрэг төрийн үед бичсэн чулуун дээр сийлсэн ном мөн. Гэхдээ Түрэг төрийн үеэс үүсгэн хэрэглэсэн. Одоогийн монгол хэлнээс өөр гэсэн ташаа үзэл бодлыг арилгалаа. Өөрөөр хэлбэл, бид 2,000 жилийн дараа “хүн” бичгийг зөв сэргээж, уншсан явдал нь Монгол Улсын түүх, хэл шинжлэлийн шинжлэх ухаанд шинэ нээлт болж байна. “Sergelen international expedition” ТББ анх байгуулагдсан цагаасаа эхлэн Монголын эртний түүхэнд холбогдох сурвалж бичгүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн гаргах ажлыг эрхлэн хийсээр ирсэн. Бид малгай сольж явсан болохоос биш толгой солиогүй эртний төрт ёсны уламжлалтай ард түмэн. Үүний адилаар олон бичиг үсэг сольж хэрэглэж үзсэн болохоос биш хэлээ хэзээ ч сольж байгаагүй юм. Мөн монгол нутгаас илэрч олдсон их, бага зарим хадны бичгүүд Хүн бичиг буюу Хүннү Улсын үед бичигдсэн байх магадлалтай гэдгийг энд тэмдэглэн хэлмээр байна” гэж тус ТББ-ын Тэргүүн С.Сэргэлэн хэлэв.

С.Сэргэлэн багш хуульч, эдийн засагч, багш  зэрэг  12 хүнд сургалт явуулсан тэрээр суралцагчид бичгийн үндсэн зарчим, зүй тогтлыг ойлгон уншиж чаддаг болсон байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404