Тавантолгой-Зүүнбаянгийн 414 км замыг дотоодын нөөц бололцоогоороо барина
2019/04/10

Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн замын 247 км замыг барих үйл ажиллагааг идэвхжүүлэх  тогтоол гарч байсан. Тэгвэл өнөөдрийн ээлжит хуралдаанаар  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км замыг өөрсдийн дотоодын нөөц бололцоогоо ашиглан барих шийдвэрийг гаргалаа.  Учир нь энэ жил "Эрдэнэс тавантолгой" 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бөгөөд үүний 750 тэрбум төгрөгийг Монголын төмөр замын бондыг худалдан авах замаар барихаар болж байгаа юм байна.

"Бонд гаргагч нь Монголын төмөр зам, худалдан авагч нь "Эрдэнэс тавантолгой" хэрэгжүүлэгч нь ЗХЖШ. Өмнө нь "Дорнын зам" компаниас нэг км  төмөр замыг 3.2 сая ам.доллараас барих санал ирсэн. Өөрсдөө барих болсон учир саналаа татсан. Монголчууд өөрсдөө барихад 1.2 сая ам.долларт багтааж байна. ЗХЖШ-т судалгаа хийсэн. 1800 цэргийн албан хаагч, зэвсэг,  техник шаардлагатай. Таван рот 30:30 км төмөр зам барихаар тооцсон. Энэ зам дээр 30 сая тонн нүүрс тээвэрлэх бололцоотой. Нийтдээ Тавантолгойгоос 60 сая тонн нүүрс тээвэрлэх тооцоо байна" хэмээн  ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404