С.Баярцогтын 1.85 сая ам.долларын хадгаламж бүхий дансуудыг царцаажээ.
2019/04/09

Сангийн сайд асан С.Баярцогтод Швейцарийн прокуророос хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл тараад байсан. Энэ хүрээнд Швейцарийн хэд хэдэн банкинд байрлаж буй 1.85 сая ам.долларын хадгаламж бүхий дансуудыг нь царцаажээ. Швейцарийн прокуророос тус данснууд Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой хэмээн шалгаж байгаа бөгөөд царцаасан дансны мэдээлэл дунд "Рио Тинто" компаниас 2008 онд С.Баярцогтод 10 сая ам.доллар шилжүүлж байсан нь ил болсон байдаг.

Харин манай улсын хууль хүчнийхэн уг оффшор дахь хууль бус мөнгөний хэргийг шалгаж байсан гэдгээ өмнө нь мэдээлж байсан. Уг хэргийг АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгаж улмаар яллагдагчаар татах үндэслэлтэй хэмээн үзжээ. Иймээс Сангийн сайд асан С.Баярцогтыг АТГ-аас мөнгө угаасан байж болзошгүй хэргээр яллагдагчаар татан шалгаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404