Траншейны нүх таггүй, гэрлийн шонгийн утас ил байвал 1800-1200 утсанд мэдээлээрэй
2018/06/30

Улаанбаатар хот, тохижилттой холбоотой санал гомдол, мэдээлэл танд байна уу?. Харин та хэнд хандахаа мэдэхгүй байгаа бол 1800-1200 утсыг тэмдэглээд аваарай. Таны амьдарч байгаа газрын ойр орчинд траншейны нүх таггүй, гэрлийн шонгийн цахилгааны утас ил байх зэрэг аюул дагуулсан асуудал байвал дээрх утсанд мэдээлэл өгч болох юм байна.

Энгийн утасны тарифтай 1800-1200 / Нийслэлийн мэдээлэл, лавлагааны утас/ утас нь нийслэл хотын хэмжээнд иргэдийн өргөдөл гомдол, мэдээллийг утсаар хүлээн авч холбогдох байгууллагуудад уламжилдаг. Иргэн таны Нийслэлийн мэдээлэл, лавлагааны утсанд хандаж гаргасан өргөдөл гомдлыг 30 хоногт багтаан шийдвэрлэж, хариу өгнө. Харин 30 хоног хүлээх боломжгүй яаралтай шийдвэрлүүлэх асуудлыг Шуурхай удирдлагын төвийн 310005 утсанд хандан 24 цагт багтаан шийдвэрлүүлэх боломжтой. 

1800-1200 утсаар дөрвөн оператор мэдээлэл хүлээж авдаг бөгөөд өдөрт дунджаар 240-280 иргэн ханддаг байна. Үүний 30 орчим нь өргөдөл, гомдол байдаг. Харин үлдсэн нь мэдээлэл лавлах зорилготой дуудлага байдаг байна. Дийлэнх тохиолдолд ачилтын компаниуд хаанаас ямар машин ачсан, хаашаа хүргэснээ мэдээлж, иргэд машинаа хаана байгааг асууж залгадаг гэнэ. Тус лавлахын оператор "Манайх машин ачиж зөөвөрлөдөггүй гэдгийг хэлмээр байна. Харин ачуулсан машин хаана байгаа талаар мэдээллийг иргэдэд өгдөг" хэмээн хэллээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404