Хөлдөөсөн үхрийн мах нэрээр хуягт гүрвэлийн хайрс тээвэрлэжээ
2019/04/09

38.7 сая ам.доллараар үнэлэгдэх хуягт гүрвэлийн хайрсууд Вьетнам руу хууль бусаар зөөвөрлөж байсныг Сингапурын хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн хураан авчээ. "Хөлдөөсөн үхрийн мах" гэсэн бичгээр 12.2 метр урттай 14 тонн чингэлэгт гүрвэлийн хайрсуудыг ачсан байжээ. 

Тус бүр нь 180 кг жинтэй, 230 уут хуягт гүрвэлийн хайрснаас гадна зааны тайрсан соёонууд байсан бөгөөд энэ нь Африкийн гурван заан болон найман ширхэг “Тоёота Камри”-тай тэнцэх хэмжээ гэнэ.

Панголин буюу хуягт гүрвэл нь дэлхий дээр хамгийн их хууль бусаар худалдагддаг амьтдын нэг юм байна. Шоргоолжоор хооллодог энэ амьтан уургаар баялаг тул Хятад, Вьетнамд уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг, астма болон хорт хавдрыг анагаадаг гэж үздэг байна. Ийнхүү эрэлт хэрэгцээнээс шалтгаалан хуягт гүрвэл дэлхийн ховор амьтдын тоонд оржээ. Тийм учраас Панголин, түүний махыг хууль бусаар хил давуулан худалдаалахыг таслан зогсооход бэрхшээлтэй байдаг гэнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404