Капитал банкинд ХЭДС-ийн 1,2 тэрбум төгрөгийн үлдэгдэл бий
2019/04/09

Монголбанкнаас өчигдөр Капитал банкийг татан буулган шийдвэр гаргасан.  НХХЯ, Монголбанк хамтран  эхний ээлжинд иргэдийн хадгаламж, сангуудын хохирлыг барагдуулахаар ажиллах юм байна. Харин нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг ямар хугацаанд  барагдуулах талаар одоо ярилцаж байгаа гэнэ.  Тус банкинд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн долоон тэрбум төгрөгийг 2015 онд байршуулсан бөгөөд үүнээс одоогоор 1.2 тэрбум төгрөгийн үлдэгдэл байгаа гэдгийг НХХ-ийн сайд С.Чинзориг  мэдээллээ. 

Тэрээр "Намайг сайдаар томилогдож ирэхэд Нийгмийн даатгалын  сангийн  чөлөөт үлдэгдэл 280 орчим тэрбум төгрөгийг "Капитал" банкинд байршуулсан байсан юм. Түүнээс хойш хөрөнгөө буцааж татах арга хэмжээ авч одоогоор 101 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ 101 орчим тэрбум төгрөгийг ойрын хугацаанд буцаан авах графикийг Монголбанктай хамтран гаргана. Үүний дагуу буцаан төлөлт  хийгдэнэ. Энэ хүрээнд нийгмийн даатгал, төрийн сан ямар нэг эрсдэлд орохгүй" гэв. 

Капитал банкны зарим хөрөнгийг борлуулах, худалдах гэх мэт аргаар эрх хүлээн авагч нь  хохирлыг барагдуулах бөгөөд Монголбанк ямар эх үүсвэрээс мөнгө босгох нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404