АН бүлгийн сүүлчийн хурлаа хийж, зөвлөлийн хэлбэрт шилжинэ
2019/04/09

УИХ дахь АН бүлгийн үйл ажиллагаа дуусгавар болж албан ёсоор бүлэг тарснаа Пүрэв гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын даргад мэдэгдэнэ гэдгийг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдлээ.  Тэрээр "Бүлэг байхгүй боллоо гээд АН байхгүй болчих юм биш. Сөрөг хүчин хэвээрээ байна. Үйл ажиллагаагаа явуулдгаараа явуулна. Зөвлөлийн хэлбэрт шилжиж байгаагаа мэдэгдэж байна" гэв.

АН УИХ-д бүлэггүй болсноор зөвлөл байгуулж ажиллах болох юм. Тэгвэл зөвлөл байгуулах талаар 7 гишүүний гарын үсэг бүхий албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлнэ гэж Д.Эрдэнэбат хэллээ. Зөвлөлийн даргаар Д.Эрдэнэбатулиран ажиллах ажээ.

АН-ын бүлгийн сүүлчийн хуралдаанаар  Стандарт банкны өрийг дарсантай холбогдуулан хуулийн зөрчил байгаа эсэхийг шалгах нь зүйтэй гэсэн байр суурин дээр нэгджээ. 

Стандарт банкинд 40 сая ам.доллар төлсөн нь Монгол Улсад үүссэн хохирол бөгөөд энэ мөнгийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөх ёсгүй, багасгаж төлсөн гэж бахархах зүйл биш гэдгийг Д.Эрдэнэбат гишүүн тодотголоо. Стандарт банкны өрийг дарсантай холбоотой асуудлаар ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржоор ахлуулан байгуулсан бөгөөд тус ажлын хэсэг өрийг дарахад хуулийн зөрчил байгаа эсэхийг нягталж Эрдэнэт үйлдвэрийн эрсдэлийн сангаас өр дарах боломжтой эсэх, зуучлагч компани гэж ямар компани байгааг тодруулах юм байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404