43 настай Ж.Нарантунгалаг дэлхийн аваргын төлөө тулалдана
2019/04/09

Холимог тулааны "One сhampionship", "Legend FC" холбооны дэлхийн аварга асан, Монгол улсын гавьяат тамирчин Жадамбаагийн Нарантунгалаг Филиппин улсын Манила хотноо “Дэлхийн аварга” цолоо эргүүлэн авахын төлөө дахин дэвжээндээ гарах гэж байна.

“Чингисийн цавчилт” хэмээх нэрээр тулааны спортын ертөнцөд алдаршсан Ж.Нарантунгалаг  өдгөө 43 настай бөгөөд 18 тулалдахдаа 14-т нь ялалт байгуулсан аж. тэрээр дэлхийн аваргын бүсний төлөө Вьетнамын тулаанч Мартин Нгуентай өрсөлдөх бөгөөд уг тулаан 4 дүгээр сарын 12-нд Филиппин улсын Манила хотод явагдах юм. Түүний өрсөлдөгч Вьетнамын тулаанч Мартин Нгуент 29 настай, 173 см өндөр бөгөөд бөгөөд мэргэжлийн дэвжээнд 14 тулалдахдаа 11-д нь ялжээ.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404