Эрүүдэн шүүх замаар хэрэг хүлээлгэх замыг тавьсан 5 хүнийг зарлана
2019/04/09

Зориг агсныг хөнөөсөн хэрэгт ял авсан хүмүүст   эрүүдэн шүүх замаар  хүчээр хэрэг үүрүүлсэн асуудал   олон нийтэд ил болсны дараа  эрүүдэн шүүх, хэрэг тулгах, хилсдүүлэх, нэр хүндэд халдсантай холбоотой гомдол мэдээллүүд их ирж байгаа гэнэ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлсэн юм. Тэрээр  хүнийг эрүүддэг болоход нөлөөлсөн 5 хүн байгааг удахгүй зарлана гэв.

Мөн мэдээллийнхээ үеэр сонгуулийн болон улс төрийн намуудын тухай хуульд намууд анхааралтай хандах хэрэгтэйг хэлсэн.  Тэрээр "Улс төрийн намын дүрмэнд заасан хатуу гишүүнчлэл гэдэг асуудлыг хуулиар хориглох хэрэгтэй.  Энэ заалтаас болж  иргэд  хоорондоо талцаж, Монгол улс нам бүлгүүдэд хуваагдаж байгаа нь үндэсний аюулгүй байдалд хортой нөлөө үзүүлж байна" гэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404