Рок поп, хошин урлаг, рок поп, хошин урлаг, нийтийн дуучдын хамтарсан шоу тоглолт болно
2019/04/09

Монгол улсад аялалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй томоохон компанийн нэг “Хөгжилтэй аялал” ХХК-ын 5 жилийн ой энэ жил тохиож байна. “Хөгжилтэй аялал” ХХК нь 2014 оноос эхлэн гадаад дотоодын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Тус компанийн зүгээс 5 жилийн ойн арга хэмжээгээ угтан олон ажил зохион байгуулж байгаа бөгөөд энэ хаврын хамгийн том шоу тоглолтыг хийхээр болжээ. Тодруулбал, хошин урлаг рок поп нийтийн дуучдын хамтарсан  "Ододтой Аялая" шоу тоглолтыг 2019 оны 04-р дүгээр сарын 20-нд 19:00 цагаас UB PALACE-ийн концертын их танхимд зохион байгуулах юм байна. Тоглолтын үеэр азтай 50 үзэгч гадаадын орноор аялж, мөн азтай  үзэгч  500.000 төгрөгийн ком тавилга хийлгэх эрхээр шагнагдах юм байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404