Сири улс Исламын улсын нөлөөллөөс гарлаа
2019/04/08

Ойрхи Дорнодын дамнасан "Халифатын улс" байгуулахаар өнгөрсөн хугацаанд террорист алан хядах үйл ажиллагаа явуулж, олон улсыг заналхийлсэн "Исламын улс" бүлэглэл МӨХӨХ үйл явцдаа орсон талаар "НАТО" холбоо мэдэгдсэн талаар "www.nytimes.com" сайт уламжлав.  "Исламын улс" бүлэглэл Ирак, Сири, Ливи болон Ойрхи Дорнодын зарим орнуудад хүч түрэмгийлэн нэвтэрч, зарим газар эрхээ тогтоосон юм. Гэхдээ АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл сүүлийн гурван жилийн хугацаанд террористуудтай хатуухан тэмцэж, Сири болон Иракаас хөөж, алдсан газар нутгийг нь жинхэнэ эзэд нь хүлээлгэн өгчээ.

Тэгвэл Сири улс албан ёсоор Исламын улс бүлэглэлийн хүчирхийллээс салж, айх айдасгүй болжээ. Олон улсын цэргийн эвсэл хэдхэн хоногийн өмнө Исламын улсын мэдэлд байсан Сирийн газар нутгийн сүүлчийн хэсгийг эзлэн авчээ.

Энэ  талаар "НАТО" холбооны тэргүүн Иенс Столтенбэрг "Таван жил ноёлсон халифатчуудыг устгасан нь терроризмын эсрэг хийсэн томоохон алхам боллоо" гэж мэдэгджээ. "Исламын улс" бүлэглэл 2014 оны зун байгуулагдсан ба дараа оных нь хоёрдугаар сард Сирийн Ракка хотыг эзлэн түрэмгийлж, олон мянган иргэдийг хөнөөсөн юм.

Тус бүлэглэлийн толгойлогч Бакар аль Багдадиг "дэлхийн хамгийн онц аюултай террорист" хэмээн АНУ зарласан ба түүнийг амиа алдсан гэж мэдэгдсэн ч уг мэдээллийг террористууд хуурамч хэмээсэн билээ. 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404