Ерөнхий Прокурорын орлогчид нэр дэвшүүлэх саналаа хүргүүлжээ
2019/04/08

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Ерөнхий прокурорын орлогчид Б.Чинбат, С.Алиманцэцэг нарыг нэр дэвшүүлэхээр болсон байна. Б.Чинбат нь Чингэлтэй дүүргийн орлогч прокуророор ажиллаж байгаа бол С.Алиманцэцэг нь Чингэлтэй дүүргийн зөрчлийн прокуророор ажилладаг юм байна. Тэднийг УИХ-тай зөвшилцөх саналаа хүргүүлэх бөгөөд УИХ дэмжвэл Ерөнхийлөгч зарлиг гаргаж томилох юм.  Ерөнхийлөгч Б.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404