240 мянган гадаадын иргэнийг ОХУ руу орох эрхийг хязгаарлажээ
2019/04/08

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн даргын орлогч Александр Гребенкиний “Российская газета” сонинд өгсөн мэдээллээр 2018 онд гадаадын 70 мянган иргэнийг Оросоос албадан гаргаж, 240 мянган гадаадын иргэнийг ОХУ руу орох эрхийг хязгаарлажээ.

Гадаадын иргэдийн ОХУ-ын нутагт оршин суух зөрчлийг илрүүлэх хяналт шалгалтыг 430 мянга гаруй удаа хийжээ. Түүний хэлснээр хууль бусаар оршин суух зөрчил болон цагаачлалын дүрэм журмыг зөрчсөн үйлдлийг илрүүлэх хууль хяналтын байгууллагын идэвх өндөр байгааг тэрбээр онцолсон байна.

Гадаадын иргэдийн үйлдэх гэмт хэргийн тоо гурван жил дараалан буурч байгааг бас хэлсэн байна. Тухайлбал, 2018 онд гадаадын иргэдийн үйлдсэн гэмт хэргийн тоо нийт гэмт хэргийн гаралтын 4 хувийг эзэлсэн хэмээн Александр Гребенкин хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404