Бас л хүчин, бас л дарга нар
2019/04/08

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга хүчингийн хэрэгт холбогдсон байна. Тэрээр ажлынхаа газрын улсын байцаагч эмэгтэйг хүчиндэхийг завдсан бөгөөд хохирогч эмэгтэй цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар дээрх хэрэг илэрсэн аж.

Байгаль орчны яамны Аялал жуулчлалын газрын дарга асан Бат-Эрдэнэ гэх нөхөр Аялал жуулчлалын холбооны  ажилтан нэгэн эмэгтэйг хүчирхийлэх гэж оролдсон тухай мэдээлэл хэвлэлээр нэг их мэдээлэгдэлгүй нам дарагдсан.  Тус холбооны тэргүүн болон зарим ажилтан  тухайн үед таарч үйлдлийг нь зогсоосон байдаг. Ер нь сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтнуудын авлига хахуулийн хэрэгтэй зэрэгцэн хүчингийн болон ёс бус, гаж  үйлдлүүд шил шилээ даран их гарах болсон. УИХ-ын гишүүн асан Н.Гантулга, гишүүн Д.Муратаас эхтэй бусармаг мэдээллүүд УИХ-ын гишүүн Наранхүүгээр үргэлжлэн хууль тогтоох дээд байгууллагын нэр хүндийг сэвтүүлсээр... Бид ийм л улсуудад итгэж хүлээлгэсэн, төрд сонгожээ. Цаашид төрийн албан тушаалд томилох, УИХ-д нэр дэвшүүлэхдээ нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийдэг болбол яасын бэ

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404