"Сайн үйлсийн өдөр"т нэгдээрэй
2019/04/08

Өнөөдөр  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  “Сайн үйлсийн өдөр-2019”  арга хэмжээ   зохион байгуулагдах гэж байна.

Дэлхийн 100 гаруй орны иргэд жил бүрийн дөрөвдүгээр сард сайн дурын үндсэн дээр нийгмийн сайн сайхны төлөө нийтэд тустай ажил өрнүүлж “Сайн үйлсийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ өдрийг монголчууд ч өргөн тэмдэглэж, сайн үйлс бүтээхээр олон иргэд нэгдээд байгаа аж. 2007 оноос тэмдэглэж эхэлсэн энэ өдөрт жил ирэх бүр иргэд идэвхтэй оролцдог болсон бөгөөд зөвхөн өнгөрсөн оны Сайн үйлсийн өдрөөр дэлхийн 100 гаруй орны 3,500,000 сайн дурынхан 7,000,000 гаруй цагийг сайн дурын үйлсэд зарцуулсан байна. 

“Сайн үйлсийн өдөр-2019” арга хэмжээнд ирсэн хэн бүхэн  сайн дурын үйл ажиллагаанд нэгдэх боломжтой бөгөөд Монголд үйл ажиллагаа явуулж буй сайн дурын байгууллагуудын талаар болон цаашид нийтэд тустай сайн дурын үйл ажиллагаанд хэрхэн оролцох талаар мэдээллийг авч болох ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404