АН 6 дэд даргатай болжээ
2019/04/08

Г.Батхүү, Х.Тэмүүжин, Б.Дэлгэрмаа нар АН-ын дэд дарга болжээ.  Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон тус намын 29 жилийн ойгоор Үндэсний бодлогын хороо нь хуралдаанаа хийж,  тэднийг  намын дэд даргаараа ийнхүү сонгосон байна. Ингээд АН  6 дэд даргатай болж байгаа бөгөөд Р.Амаржаргал, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар мөн багтаж байгаа юм. 

Өмнөх Үндэсний бодлогын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Б.Пүрэвдорж, Р.Амаржаргал нарыг дэд даргаараа сонгоод байсан юм. УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин, Р.Амаржаргал нарын гишүүд намын үйл ажиллагаанд идэвх санаачилгагүй оролцсон, татвар төлөөгүй гэх шалтгаанаар ҮБХ-ны гишүүнээс хасагдаж байсан. Үүнээс үзэхэд эрх нь сэргэсэн дарга нарыг сүүлийн үед намаа өмгөөлж нэлээн дуугарсан гэж дүгнэж болохоор. 

Харин өнгөрсөн 3 сараас явагдсан ротацид Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Сүхбаатар дүүргээс,  Ерөнхийлөгчийн төрсөн ах Х.Баттуул Хан-Уул дүүргээс ҮБХ-нд сонгогджээ.  Түүнээс гадна Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан П.Цагаан Баянзүрх дүүргээс, УИХ-ын гишүүн асан Д.Одхүү Сонгинохайрхан дүүргээс тус тус сонгогдон орж иржээ. Тэд инхүү бууриа сэлгэсэн нь 2020 онд тус тойргуудад нэр дэвших бололтой. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404