Хулгайн анчин арсланд идүүлжээ
2019/04/08

Өмнөд Африкт хулгайн анчинд эмгэнэлт явдал тохиолджээ. Хулгайгаар хирс агнахаар нэвтэрсэн 5  анчид руу заанууд довтолсон бөгөөд анчдын нэг нь заанд гишгүүлж, дөрөв нь зугтаж гарсныг байгаль хамгаалагчид баривчилсан гэнэ.

Амиа алдсан анчны цогцсыг хэдэн өдрийн турш хайгаад үлдэгдлийг нь олсон байна. Хулгайн анчны цогцсыг арслангийн сүрэг юу ч үлдээлгүй идэж дуусгасан байжээ. Ердөө гавлын яс, өмсөж явсан өмд нь үлдсэн байна.

Амьд үлдсэн дөрвөн анчныг хуулийн дагуу шийтгэсэн  Сүүлийн жилүүдэд хирсийг хулгайгаар агнах явдал буурч байгаа гэнэ. Сүүлийн 10 жилийн хугацаанд 8,000 гаруй хирс хулгайн анчдын олз болсон байна. 2018 онд хулгайгаар агнагдсан хирсний тоо анх удаа 1,000-аас доош орж, 769 болсон байна. Хирсний эврийг Хятад, Вьетнам зэрэг Азийн орнуудад эмийн зориулалтаар ашигладаг нь хууль бусаар агнах гол шалтгаан болдог байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404