Хориглосон бүсэд байсан малыг нүүлгэн шилжүүллээ
2018/06/30

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх тухай  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч А/578 тоот захирамж гаргасан.

Уг захирамжид Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Арцатын ам орчимд байх малыг хориглосон бүсээс гаргахыг даалгажээ. 

Захирамжийн дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн III хэлтсээс өнөөдөр мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байсан 83 өрхийн 4000 орчим малыг нүүлгэн шилжүүллээ. Мөн нийслэлийн Засаг даргын захирамж, Нийслэлийн Онцгой комиссын 2018 оны 1 дүгээр хурлын шийдвэрийг биелүүлээгүй таван өрхийн 50 гаруй малыг хорио цээрийн хашаанд шилжүүлээд байна.

Дүүргийн ажлын хэсэг шуурхай ажиллаж, Баянзүрх дүүргийн хэмжээнд захирамжийн дагуу хориглосон бүсээс мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулээ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404