26 хувьцаат компани ногдол ашгаа олгоно
2019/04/08
Хувьцаат компани (ХК)-ийн Төлөөлөл удирдах зөвлөл (ТУЗ)-өөс Хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ) хуралдуулах болон ногдол ашиг олгох, эсэх тухай шийдвэр гаргах хуулийн хугацааг бид өмнө мэдээлсэн. Хууль, журамд заасан ХЭХ хуралдуулах эсэх шийдвэрийн хугацаа хоёр долоо хоногийн өмнө буюу өнгөрөгч гуравдугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болсон.
 
Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй нийт 305 ХК-ийн 153 нь ХЭХ-аа хуралдуулах эсэх шийдвэрээ мэдэгдээд байгаа бол 103 ХК-ийн ТУЗ ногдол ашиг олгох, эсэх шийдвэр ирүүлсний 26 нь нийт 62.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор болжээ.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404