МУГЖ Б.Сарантуяагийн төрсөн өдрийн ”Амьдрал” тоглолт удахгүй болно
2019/04/08
Зууны манлай эстрадын дуучин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Сарантуяа төрсөн өдрөөрөө "Амьдрал" тоглолтоо толилуулах гэж байна. 
 
Энэ жил 11 дэх удаагаа төрсөн өдрийн тоглолт хийх гэж байгаа бөгөөд "Амьдрал" тоглолт 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны үдэш  17:00 цагт Corporate Convention Centre концертын их танхимд болох аж.
 
Тоглолтод түүний “RANDOM” амьд хөгжмийн хамтлаг, Монгол Улсын  Морин хуурын чуулга, "Харанга" хамтлагийн гоцлол дуучин, МУГЖ Х.Лхагвасүрэн, МУСТА поп дива дуучин С.Сэрчмаа, ая зохиогч  дуучин Чойжоо нар оролцоно. 
 
Дэлгэрэнгүй мэдээллийг:  1900-1109
 
Тасалбарыг: ticket.mn худалдаалж байна.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404