Баянзүрхчүүдийн эсэргүүцэл хотын захиргаа руу сэлгэх үү
2019/04/06

Баянзүрх дүүргийн иргэд 10, 19 дүгээр тойрогт явагдсан дахин сонгууль болон Засаг даргын томилгоог эсэргүүцсээр байна.  Дахин сонгуулиар МАН-ын нэр дэвшигчид ялалт байгуулсан тэрээр сонгуулийн дүнг үндэслэн дүүргийн ИТХ хуралдаж, Засаг даргаар НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгаланг сонгож, хотын дарга С.Амарсайхан батламжилсан.  Гэвч Засаг даргын томилгоог дүүргийн иргэд нь эсэргүүцсээр байна. Дүүргийн АН-ынхан ч тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж мэдэгдээд байгаа. Эмх замбараагүй байдал үүссэн тэрээр Тамгын газрынхан, дүүргийн алба хэлтсийнхэн ч ажлаа хэвийн явуулахад төвөгтэй болж, иргэд ч үйлчилгээ авч чадахгүйд хүрээд байна.

Шинэ даргыг эсэргүүцсэн иргэд  ажил хүлээлцэхээр очсон нийслэлийн удирдлагуудыг дотогш нэвтрүүлэхгүй байгаа бөгөөд иймэрхүү байдал өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд үргэлжилсэн учраас энэ байдлаас иргэд ихээхэн залхаж байгаа юм. Учир нь улстөрийн төвөгтэй нөхцөлөөс шалтгаалан тус дүүргийн иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүй хэсэгтээ бухимдсан.  Дүүргийн Засаг даргын албыг залгуулж байгаа Баясахын хувьд АН-ын гишүүн тэрээр түүнийг өнгөрсөн оны сүүлчээр экс хотын захирагч Су.Батболд батламжилчихсан. Түүнийг ажил авснаас хойш тус дүүргийн ажил шуурхай, иргэдэд ойрхон төдийгүй их хамт олонч болсон гэж иргэд талархах болсон гэнэ. Тиймээс намчирхаж улстөржилгүй төрийн ажлыг хэвийн явуулах боломжоор хангах, одоогийн Засаг даргыг хэвээр үлдээхийг  С.Амарсайханаас шаардаж, дүүргийн Тамгын газрын байрнаас хотын захиргааны байр луу сэлгэж эсэргүүцлээ хүч нэмэх сурагтай байна.  Юутай ч төрийн үйлчилгээ тогтвортой, шуурхай явах ёстой гэдгийг хотын дарга С.Амарсайхан болон Баянзүрх дүүргийн ИТХ-ынханд сануулъя

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404