С.Жавхлангийн ээлжит сюрприз буюу гишүүдийн шинэ тангараг
2019/04/06

Бие даагч С.Жавхлан гишүүнийг ангийнхан нь "сөрөг хүчин"  гэх нь бий.  Тэрээр хоёр намыг аль алиныг нь хүчтэй шүүмжилчихдэг, хэнийг ч улалзтал улайлгаж орхидог "эвгүй" гишүүн учраас тэр.  Заримдаа бүр хэт далий зүйл ярьж нөхдийнхөө дургүйг хүргэх нь ч бий.  Ганцаардаж шаналж байна гэж хэдэнтээ мэдэгдсэн тэрээр заримдаа нөхдөө хошигнон шоглож танхимыг хөгжөөгөөд авах нь ч бий. Тэр чуулганы хуралд хааяа нэг ирдэг бөгөөд ирэх  тоолондоо заавал нэг сюрпризтэй ирдэг гэхэд болно. С.Жавхлан гишүүний ээлжит сюрприз "гишүүдийнтангараг" байв. Танхимын нөхдөдөө зориулж тангараг зохиосон тэрээр зохиосон тангаргаа  чуулганы хуралдааны үеэрнөхдөдөө  уншиж өгчээ.

"2016 оны долдугаар сарын 12-ны өдрийн 12.45 цагт УИХ-ын энэ гишүүд тангараг өргөсөн байдаг юм. Тэр цагаас хойш өргөсөн тангаргаа тэд мартсан. Уг нь бол тангараг гэдэг нь эр, эм аль нь ч бай чээжинд нь гал мэт асаж,  зүрхэндээ хадаж авч явахыг хэлдэг. Тангаргаасаа няцсан хүмүүст хандаж хэлмээр байна. Та нарт зориулсан тангараг хэлж өгье" гэж тэр хэлээд

“Улстөрчид нь хувийн байгууллагынхаа эрх ашгийн төлөө зээл хууль, төсөл төлөвлөгөө авч зөвхөн хувийн байгууллагынхаа болон эхнэр, хүүхдээ баяжуулахын төлөө үнэнчээр зүтгэхээ тангараглая гэдэг шинэ тангарагтай болмоор байна. харин томилогдож байгаа хүмүүс нь намайг томилсон даргынхаа төлөө үхэн үхтлээ зүтгэнэ гэдэг тангарагтай болмоор байна” хэмээн өөрийнхөө зохиосон тангаргаа уншиж өгсөн юм.  

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404