Ноён С.Эрдэнийн зохион байгуулсан жагсаалын санхүүжилт хаанаас гарав?
2019/04/06

Иргэдийн улс төрийн боловсрол тун дорой байгааг өнгөрсөн хугацаанд гарсан улстөрийн жагсаал цуглаануудаас харж болно. Яг үнэндээ жагсаж цуглан ямар нэг эрх ашгийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаа гэхээсээ илүүтэй тав арван цаас горьдож ирдэг хүмүүс дийлэнх нь байдаг. Тэд юуны төлөө яах гэж жагсаж байгаагаа ч ойлгохгүй мэдэхгүй байх тохиолдол бий бөгөөд зарим нь үнэнээ өчиж "тараасан мөнгийг нь авах гэж ирсээн" гэж хээв нэг хэлж зогсдог. Тэр бүү хэл хэд хоногийн өмнө улааныг дэмжиж хашгирч зогссон иргэд дараа нь улааныг эсэргүүцэн хөхийг дэмжээд пайз бариад хашгирч байх жишээтэй. 

"Ард түмнийг ядуу байлгах хэрэгтэй. Тэднийг ходоодоор нь захирна" гэж хэлдэг Монголын увайгүй улстөрчдийн хэлдэг үг хэрхэн хэрэгжиж арга хэлбэрээ олдгийг улстөрийн зорилготой жагсаалуудаас бэлхнээ харж болно. 

Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн Ардчилсан намаас зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалд ийм л иргэд голдуу жагссан байх бөгөөд тэдний дийлэнх нь ямар зорилготой жагсаж байгаагаа мэдэхгүй байв.  Орон нутгийн иргэдийг нэгдсэн журмаар автобусаар зөөж талбайд хүргэж, намын аппаратынхан нь  бүртгэл хийж,   жагсаалд ирсэн иргэдийн нэрсийг асууж тулгаж,  50, 50-иараа зохион байгуулалтад орж хайрцаглагдаж  байсан зэргээс үзэхэд жагсаал мөнгөнийх гэдэг нь илт харагдаж байв. Эх сурвалжийн мэдээлснээр Ноён Эрдэнээгийн зохион байгуулсан уг жагсаалд 500 сая төгрөг зарцуулсан гэдэг. Ардчилсан намд энэ их хэмжээний мөнгө байх уу. тэр тусмаа сөрөг хүчинд...Санхүүжилтийг хаанаас гаргасан байж болох вэ.

Энэ асуултад олон хүний хардлага хариулт өгчихсөн. С.Эрдэнийг бүлэглэлийн улаан хамгаалагч, тэдний гар хөл гэдгийг нийгэм мэдэх болж. Хулгай луйвар нь илчлэгдэж, шүүх прокурор, АТГ гээд бүхий л цайз хамгаалалт нь нуран унаж байгаа хар бүлэглэлийнхэн хонгилоо нураалгахгүйн тулд байдаг аргаараа тэмцэж байна. Тэд шатахууны үнийг нэмдэг ээлжит аргаа хэрэглэж байгаа нь тун аргаа барж байгааг харуулж байгаа юм.  МАНАН бүлэглэлийг өөгшүүлж тэднийг улайран хамгаалж намын нэр барьж байгаад Ардчилсан намын олон гишүүд дургүйцлээ илэрхийлж эхэлсэн. Угтаа МАН-ыг дагаж хөлд нь үрэгдэж байгаа биш, МАНАН-гийн бүлэглэлийн  задралд урсан орж байгааг намын шударга гишүүд нь ойлгож ярьцгаах болжээ.  

Тэгээд ч хүн амины хэрэгт холбогдоэж байсан тэрээр энэ удаа залилангийн хэрэг нь нотлогдсон АН-ын дарга ноён Эрдэнэд шударга ёс ярих, жагсах тэмцэх эрх байхгүй. Нийгмийн даатгалаас нас барсан 14 мянган иргэний нэр дээр тэтгэврийн зээл авсан гэх залилангийн хэрэг нь илчлэгдсэн.  түүний дураараа дургидаг хугацаа дуусч байгаа.  Тиймээс сөрөг хүчний нэртэй жагсаал цуглаан дахин гарахгүй л болов уу.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404