ОУ-ын жүдогийн Гран Прид М.Уранцэцэг медаль хүртжээ
2019/04/06

Туркийн Анталия хотод зохион байгуулагдаж байгаа Олон улсын жүдо бөхийн Гран-При тэмцээнд 76 орны 485 тамирчин өрсөлдөж байна. Манай улсаас дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 жүдоч оролцож байгаа юм.

Өчигдөр хөнгөн жингийн барилдаанууд явагдсан бөгөөд  эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Уранцэцэг мөнгөн медаль хүртжээ.  Харин эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Г.Хэрлэн шагналт тавдугаар байр, 60 кг-д Гавьяат тамирчин Г.Болдбаатар шагналт долдугаар байр эзэлсэн байна. Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн  73 кг-ын жинд Гавьяат тамирчин Г.Одбаяр, ОУХМ Г.Чойжилсүрэн, 81 кг-д Б.Мөрөнцэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Ц.Сүнжидмаа нар барилдах юм байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404