Бадминтоны олимп, дэлхийн аваргууд Монголд айлчилж байна
2019/04/06

"Афин-2004", "Бээжин-2008" Олимпийн аварга Жан Нин, "Лондон-2012", "Рио-2016" Олимпийн аварга Фү Хай Фэн, 2011 оны Дэлхийн аварга, "Лондон-2012" Олимпийн мөнгөн медальт Ван И Хан тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчилж байна. Монголын бадминтон сонирхогчдын холбооны урилгын дагуу тэд ирсэн бөгөөд бадминтоны спортыг хүүхэд залуучууд, олон нийтэд сурталчлан таниулах, түлхүү хөгжүүлэх зорилготой юм. Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, хамтран ажиллах талаар санал солилцжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404