Хүүхдээ тэврэх нь хүүхдийн сэтгэл гутралыг эмчилдэг
2019/04/06

Хүүхдээ нэг удаа тэврэхэд түүний сэтгэл гутрал арилдаг  гэнэ. Түүгээр ч зогсохгүй тархины хөгжилд ч сайн нөлөөтэй гэнэ. 

Хүүхдээ үргэлж тэврэх нь тэднийг “муу зан сургаж байна” гэж ярьцгаадаг боловч  хүүхдийг үргэлж тэврэх нь хүүхдийн өсөлт хөгжилтөнд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэг нь судалгаагаар батлагдсан аж. Огайо мужийн Колумбус хүүхдийн эмнэлэгт хийгдсэн судалгааны үр дүнг Current Biology сэтгүүлд нийтэлсэн байна. Эрдэмтэд 125 хүүхдийг судалгаанд хамруулсан бөгөөд тэврэлт нь хүүхдийн оюун ухаанд онцгой мэдрэмж төрүүлдэг болохыг олж тогтоожээ. Энэ нь нийгмийн болон сэтгэл санааны байдал, түүнчлэн мэдрэлийн системийн хөгжилд хүртэл нөлөөлдөг байна. Нярай хүүхдийн харааны хөгжил дутуу байдаг бөгөөд түүнд хүрэх болон түүнтэй ярих нь түүний хөгжилд чухал нөлөөтэй байдаг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404