Казакстан хэл латин үсэгт шилжинэ
2019/04/06

Казах хэлийг латин үсэгт шилжүүлэх нь ухаалаг шинэчлэлийн гол үе шатуудын нэг болно гэж Казахстаны шинэ Ерөнхийлөгч мэдэгджээ.

“Цагаан толгойн сонголт бол зөвхөн бичих хэв загварын сонголт биш юм. Өнөөдөр Казахстан улс цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах хэрэгтэй. Хөрш орнууд мөн латин үсгийг сонгосон билээ. Дэлхийн мэдээллүүдийн 90 хувь нь латин үсгээр нийтлэгдэж байна. Хэн мэдээлэл эзэмшинэ тэнд шинжлэх ухаан технологи хөгждөг гэдэг нь нэгэнт тодорхой болсон” гэж тус улсын шинэ Ерөнхийлөгч мэдэгдсэн байна.

Олон нийтийн маш олон байгууллага, компаниуд латин үсэг ашиглаж байна гэж тэрбээр нэмж хэлжээ. Казахстаны Ерөнхийлөгчийн хэлснээр, латин үсэгт шилжих үйл явцыг тогтоосон хуваарийн дагуу үе шаттайгаар явуулна.

Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев латин үсэгт тулгуурлан бүтээсэн казах хэлний шинэ цагаан толгойг өнгөрсөн оны хоёрдугаар сард баталжээ. Уг цагаан толгой 32 үсэгтэй бөгөөд эгшиг үсгийг орлох тэмдэггүй аж. Казахстаны эрх баригчид төрийн хэлийг 2025 гэхэд латин үсэгт бүрэн шилжүүлж дуусгахаар төлөвлөжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404