Машинтай жагсагчид шаардах бичгээ Ц.Нямдорж сайдаар дамжуулжээ
2019/04/04

Хувиараа тээвэр эрхлэгчдийн холбооноос "Машинтай жагсаал"-ыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн зохион байгуулсан. Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас жагсагчдад жагсаал зохион байгуулах дөрвөн хоногийн зөвшөөрөл олгосон бөгөөд өнөөдрөөр дуусч байгаа юм.  Жагсагчид цалин, тэтгэвэрийн зээлийг жилийн 9 хувь, ипотекийн зээлийг жилийн 3 хувь болтол нь буруулах шаардлагыг Засгийн газарт тавиад буй.

Тэд төрийн ордны баруун хаалган дээр Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг гарч ирж  шаардах бичиг хүлээн авахыг тэд хүссэн ч  ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Төрийн ордон руу орж байхтай таарсан учир шаардлагыг цааш нь дамжуулахаар хүлээж авчээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404