ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Найрамдал медалиар шагнуулав
2019/04/04

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын гавьяат дасгалжуулагч, ОХУ-ын Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого, аялал жуулчлалын их сургуулийн ректор, доктор, профессор Тамара Викторовна Михайловаг Төрийн дээд шагнал Найрамдал медалиар шагнасан тэрээр шагналыг ЕТГ-ын дарга З.Энхболд өчигдөр зүүж өгсөн юм.

Тамара Викторовна Михайлова нь ОХУ-ын Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого, аялал жуулчлалын их сургуулийн ректороор 1993 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд энэ сургуулийг Монгол Улсын биеийн тамир, спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан олон арван мэргэжлийн боловсон хүчин сурч, төгссөн байна. Эдгээр нь Монгол Улсын биеийн тамир, спортын хөгжилд сурган хүмүүжүүлэх, оюуны болон шинжлэх ухааны үнэт зүйл болж буйг  З.Энхболд дарга онцолжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404