Эрх ямбатангуудын ил далд мөррийтэй тоглоомыг яаж илрүүлэх вэ
2019/04/04

Засгийн газар төрийн албан хаагчид, улс төрийн албан тушаалтнуудыг казино, мөрийтэй тоглоомын газарт тоглохыг хориглолоо. Цагаа олсон шийдвэр гэж олон нийт дэмжиж байна. 

Учир нь авлига авч, төрийн мөнгөөр түрийвчээ түнтийлгэдэг  улстөрчид л казино тоглодог.  Экс Ерөнхийлөгч Элбэгдорж, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Оюунхорол, элчин Дэлгэрмаа гээд алдарт казиночид улстөрд олон бий.  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол хоёр 2017 оны 11 дүгээр сарын 5-нд БНСУ-ын Пусан хотод байдаг “Парадайс” казинод тоглож байгаа бичлэг нь ил болж байлаа. Бас энэ оны хоёрдугаар сард УИХ-ын гишүүн С.Жавхлан бас л казинодож яваад илчлэгдчихсэн. Экс ерөнхийлөгч, элчин Дэлгэрмаа нар бүүр донтчихсон гэнэ лээ.  Тэдний казинод тоглож буй  зураг, баримттай мэдээлэл  цахим сүлжээнд хэд хэд тавигдсан. Эдэн шиг олон улстөрчид мөрийтэй тоглоомонд гулсаад орчихсон.  Харин тэдний ил далд тоглоомыг хэрхэн илрүүлж хэрхэн тэмцэх вэ гэдэг нь сонин юм.  Засгийн газрын энэ шийдвэр  УИХ-ын гишүүд болон тусгай эрх ямба эдэлсэн эдгээр хүмүүст яаж үйлчлэх болгэдэг ч тодорхойгүй байгаа юм.

 

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404