Ерөнхий прокурор, УДШ-ийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигчид
2019/04/04

Ерөнхийлөгч зарлиг гарган Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, орлогч прокурор Г.Эрдэнэбат, УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зориг нарыг албан тушаалаас нь огцруулаад байгаа. Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын албан тушаалд Б.Жаргалсайхан, орлогчоор нь Ш.Эрдэнэбилэг нарыг томилохоор АТГ-т бичиг хүргүүлсэн байна. Хуулиараа Ерөнхийлөгч Улсын Ерөнхий прокурорыг томилох эрхтэй юм. 

Харин УДШ-ийн Ерөнхий шүүгчид Д.Ганзоригийг УДШ-ийн нийт гишүүдийн олонхиор нэр дэвшүүлэхээр болжээ.  Д.Ганзориг нь 1976 онд төрсөн, УДШ-ийн Эрүүгийн танхимын шүүгчээр ажилладаг байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404