Монголын 22 иргэнийг БНСУ-д эрэн сурвалжилж байна
2019/04/04

Монголын 22 иргэн ор сураггүй алга болсон талаар Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас мэдээлжээ. Сураггүй алга болсон иргэдийн ар гэрийнхнээс ЭСЯ-нд мэдэгдэж, гаргасан мэдээллийн дагуу эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Монгол Улсаас БНСУ-ыг зорих иргэд сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Тус улсад үйлдвэрт гэрээт ажиллах квотын дагуу жил бүр сонгон шалгаруулалтаар олон иргэд зорьж байна.   Эдгээр иргэдийн ихэнх нь БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр ирсэн бөгөөд зарим нь хууль бусаар амьдарч байгаад сураггүй алга болсон аж. Одоогоор хайж байгаа иргэдийн дунд 10 жил холбоо бариагүй иргэн ч байгаа юм. Эдгээр иргэдийн мэдээллийг  Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамны албан ёсны http://www.mongolembassy.com сайтад байршуулжээ. Тиймээс БНСУ-д сурч, ажиллаж байгаа монголчууддаа хандан эдгээр иргэдийг харсан, үзсэн тохиолдолд Элчин сайдын яаманд шууд мэдэгдэхийг хүссэн байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404