Баян Монголын хөгжмийн зэмсгийг шиэнчлэх тогтоол гаргажээ
2019/04/04

Улсын Филармонийн “Баян Монгол” чуулга үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Засгийн газрын хуралдаанаас өчигдөр тус чуулгын хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар шийдвэрлэсэн. Уг тогтоолыг Ерөнxий сайд У.Хүрэлсүх Улсын Филармонийн удирдлагад мөн өдөр гардуулан өгчээ. 

“Баян Монгол” чуулгын түүхт 50 жилийн ойг тохиолдуулан хөгжимчдийн гаргасан хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ийнхүү дэмжиж, мэргэжлийн хөгжмийн зэмсгүүдийг авах 250 сая төгрөгийн санхүүжилтийг гаргаж өгөхөөр болсон байна. “Баян Монгол” чуулга нь одоо нийт 20 хөгжимчинтэй гэнэ. Чуулгын хөгжмийн зэмсгийг 1990 оноос xойш шинэчлээгүй бөгөөд  хөгжмийн зэмсгүүдийн дийлэнx нь 1980 оны үед гадаадын хамтлагуудын хэрэглэж байсан хуучин зэмсгүүд болон анхан шатны сургалтад зориулсан хөгжмийн зэмсгүүдээс бүрддэг байна.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404