Солонгосын балетчид Монголын театрт тоглоно
2019/04/04

“Wise” балет театр олон төрлийн балет бүжиг, тэдгээрийг багтаасан бүжгийн өв соёлыг классик балеттай бүтээлчээр хослуулж балет урлагийн гайхамшгийг үзэгчдэд хүргэх, мөн энэ урлагийн хэмт хэмжээг тэр хэвээр хадгалж үлдэхийг зорин ажилладаг бөгөөд энэ удаагийн багт балетын жүжигчдээс гадна албаны нийлсэн 23 хүний бүрэлдэхүүн багтжээ.

Театрын уран бүтээлчид анх удаа Монголд ирж тоглох болсондоо баяртай байгаагаа хэлсэн тэрээр “Монголчуудтай анх удаа уулзаж, ийм сайхан оронд тоглолт хийх болсондоо баяртай байна. Хоёр орны соёлын өвийн хүрээнд балетын урлагаар дамжуулан хувь нэмрээ оруулах болно. Дараа дахин тоглолт хийх боломж гарвал шилдэг номеруудаа тоглуулахаас гадна хоёр улсын бүжигчид хоорондоо дотносох мөн харилцан бие биенээсээ туршлага солилцох боломжийг олгож хамтарсан тоглолт хийхийг хүсч байна. ” гэсэн юм.

Орчин үеийн шинэ шилдэг бүтээлүүдээс бүрдсэн "Нigh Feeling” хамтарсан модерн балетын тоглолт  Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр, маргааш 19:00 цагаас тоглогдоно. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404