Дэлхийн хамгийн гүнзгий усан сан Польшид нээгдэнэ
2019/04/04

Польш улсад дэлхийн хамгийн гүнзгий буюу 45 метр гүн усан сан удахгүй ашиглалтад орох аж. "DeepSpot” хэмээх тус усан сан нь 8000 шоо метр усны багтаамжтай байх бөгөөд энэ нь 25 метрийн гүнтэй энгийн усан сангаас 27 дахин илүү багтаамжтай гэсэн үг юм. Усан санг Польшийн нийслэл Варшав хотоос 40 км зайд байрлах хотод байгуулж байгаа гэнэ.

Усан сан ашиглалтад орсны дараа анхлан суралцагч, тамирчид, мэргэжлийн шумбагчид гээд бүх түвшний усанд сэлэгчид тус усан санд сэлэх боломжтой болохыг албаны хүмүүс дурджээ. Одоогийн байдлаар Италийн "Deep Joy" гэх 42 метр гүн усан сан дэлхийн хамгийн гүнзгий усан санд тооцогдож байгаа ажээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404