Хотын дарга хууль зөрчиж, Э.Бат-Амгаланг Засаг даргаар томилсон гэв
2019/04/02

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдөр захирамж гаргаж, НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгаланг Баянзүрх дүүргийн Засаг даргаар томилсон юм. Харин энэ томилгоо хууль ёсны дагуу явагдаагүй хэмээн НИТХ дахь АН-ын бүлгээс хотын дарга С.Амарсайханд хандлаа. 

Тус бүлгээс Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт явагдсан дахин сонгууль хууль бус болсныг сануулаад тус сонгуульд ялалт байгуулсан гэх хоёр төлөөлөгчийн бүрэн эрх баталгаажаагүй. Мөн энэ сарын 19-нд зарлагдсан дүүргийн ИТХ-ын нэгдсэн хуралдааныг хүлээлгүй Э.Бат-Амгаланг Засаг даргаар томилох тогтоол үйлдэж, хотын даргад хүргүүлсэн. Харин хотын дарга энэ тогтоол хуульзүйн үндэслэлтэй эсэхийг нь хяналгүй баталгаажуулсан. Тиймээс хотын даргыг энэ шийдвэрээ эргэн харж, нягтлахыг АН-ын бүлгээс шаардлаа.

 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ubmedee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
Улаанбаатар хотын мэдээ, мэдээлэл
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Хаяг: УБ хот ХУД 15-р хороо
Утас: 8611 8404